Анагаах ухааны цахим сургалт
Яагаад
Цахим сургалт гэж?
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Хэзээ ч, хаана ч үзэх боломжтой
Та ажил, гэр, сургууль мөн жижүүрт хонох үедээ интернэт холболт бүхий ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Цаг хугацаа, мөнгийг тань хэмнэнэ
Та байгаа газраасаа цахимаар суралцсанаар цаг хугацаа төдийгүй, мөнгөө хэмнэж өөрт хэрэгцээтэй сургалтыг авах боломжтой.
Сургалтыг та өөрөө удирдана
Сургалтыг та өөрөө удирдана
Цахим сургалтаар та багшаа, сургалтын аргаа, сургалтын хурдыг, сургалтын сэдэв болон дэс дараалал зэргийг бүрэн удирдах боломжтой.
Танд санал болгох
Багцын мэдээлэл

6 сарын багц

69,900₮

6 сард нэг удаа төлнө

  • 2 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 10% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах

1 жилийн багц

99,900₮

Жилд нэг удаа төлнө

  • 3 багц цагийн сургалт үнэгүй
  • Багцад хамаарах бүх хичээлүүд
  • Онцлох хичээлүүд
  • Танхимын сургалтын хөнгөлөлт - 20% *
* 1 удаа хөнгөлөлтийг ашиглана
Багц авах
Сүүлийн үеийн
Нийтлэлүүд
Аспириныг бичих практик зөвлөмж
2025 оны 7-р сарын 16

Аспириныг бичих практик зөвлөмж

Аспириныг титэм судас, тархины судас болон захын судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх; титмийн цочмог хам шинж, ишемийн харвалтын эмчилгээ зэрэг антиагрегант үйлдлээр нь ашиглахаас гадна манас таталтаас урьдчилан сэргийлэх; Линчийн хам шинжийн үеийн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар, түүнчлэн өвдөлт намдаах, мигрень, халуун бууруулах зэрэг олон заалтаар хэрэглэдэг.Эмнэлзүйн тохиолдол68 настай эмэгтэй, сүүлийн хэдэн сарын турш ачаалал авах үед амьсгаадна, цээж өвдөнө гэсэн зовиуртай өрхийн эмчид ханджээ. Өвдөлт хүзүү рүү дамжина, амьсгаадалт амарч тайвширсан үед намддаг гэнэ. Тэрээр 10 жилийн өмнөөс Артерийн Даралт ихсэлт, 2-р хэв шинжийн чихрийн шижин гэж оношилогдсон бөгөөд Метформин, Амлодипин, Аторвастатин тогтмол уудаг байна. Бодит үзлэгээр илэрхий өөрчлөлт ажиглагдаагүй. Илэрч буй зовиур шаналгааг үндэслэн өрхийн эмч "Тогтвортой бах" гэсэн урьдчилан оношийг тавьсан бөгөөд оношийг батлах зорилгоор зүрх судасны эмчид илгээв. Нарийн мэргэжлийн эмчийн оношилгоо, эмчилгээг хүлээх зуур уг өвчтөнд Аспирин бичиж өгөх үү, хүлээх үү?Аспирин хэрхэн үйлчилдэг вэ?Аспирин (ацетилсалицилын хүчил) нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг эмүүдийн нэг юм.¹ Жишээ нь Англи улсад анхан шатны тусламж үйлчилгээнд сард 1.6 сая орчим бага тунтай аспирины жор бичигддэг байна.² Энэ нь жоргүйгээр олгогддог тул бодит тооноос бага байх магадлалтай. Харин бага, дунд орлоготой хөгжиж буй орнуудад зүрх судасны өвчний хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд аспириныг хангалттай хэрэглэдэггүй байна.³Аспирины үйлдлийн механизмыг (Зураг 1) анх 1971 онд Жон Вейн нээсэн.¹ Насанд хүрэгчдэд олон заалтаар хэрэглэх (Хүснэгт 1) боловч Рей хамшинжийн эрсдэлээс болж 16-аас доош насны хүүхдэд хэрэглэх заалт байдаггүй. Харин тунгийн хувьд зарим ялгаа бий. Тухайлбал, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх бага тунтай аспириныг ерөнхийдөө 75−100 мг-ын хооронд үр дүнтэй гэж үздэг ба Их Британид хамгийн түгээмэл хэрэглэгддэг тун нь 75 мг, АНУ-д 81 мг байдаг.Зураг 1. Аспирины үйлдлийн механизм. Бага тунгаар (<300 мг) аспирин нь ялтас эсийн доторх циклооксигеназа-1-ийг (ЦОГ-1, COX-1) эргэлт буцалтгүй дарангуйлж, арахидоны хүчлээс тромбоксан А2 үүсэхийг хориглосноор ялтас эсийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Тромбоксан A2 нь эргэлдэж буй фибринийг холбодог ялтас эсийн мембраны гликопротеины комплекс болох GP IIb/IIIa-ийн экспрессийг нэмэгдүүлж, ялтас эсийн бөөгнөрлийг ихэсгэдэг.⁴ Аспирины өндөр тун (>300 мг) нь ЦОГ-2-ыг (COX-2) мөн хориглож, простагландины үйлдвэрлэлийг бууруулдаг бөгөөд энэ нь түүний өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй холбоотой.ХЭРЭГЛЭХ ЗААЛТТитэм судасны өвчин ба харвалтын хоёрдогч урьдчилан сэргийлүүлэлтБага тунтай аспириныг ихэвчлэн зүрх судасны өвчний хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд хэрэглэдэг бөгөөд энэ тохиолдолд ялтасийн идэвхжил ба бөөгнөрөл нь зүрх судасны цочмог эмгэгийн эмгэг жамд гол үүрэг гүйцэтгэдэг.⁷ Титэм судасны өвчний өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд (NICE-ийн тодорхойлсноор ≥65 насны, эсвэл ≥2 судасны бүсэд атеросклерозтой, эсвэл ≥2 эрсдэлт хүчин зүйлтэй) бага тунтай ривароксабантай хавсран хэрэглэж болно. Энэхүү хавсарсан эмчилгээний ашиг тусыг цус алдалтын эрсдэлтэй харьцуулж, өвчтөнийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах ёстой.⁸ Гэсэн хэдий ч, цус алдалтын эрсдэл нь зүрх судасны ашиг тусаас давдаг тул аспириныг титэм судасны өвчний анхдагч урьдчилан сэргийлэлтэд хэрэглэхийг зөвлөхөө больсон.¹⁰Захын судасны болон тархины судасны өвчтэй өвчтөнүүдэд Клопидогрел (өдөрт нэг удаа 75 мг) нь хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн үндсэн сонголт юм. Харин Клопидогрел тохирохгүй бол харвалтын хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд аспириныг хэрэглэж болно. Энэ тохиолдолд эмнэлзүйн удирдамжуудад түүнийг удаан үйлдэлтэй Дипиридамолтой хавсран хэрэглэхийг зөвлөдөг.¹¹ Энэхүү хослол нь аспириныг дангаар хэрэглэснээс илүүтэйгээр харвалтын эрсдэлийг бууруулдаг боловч (жилд үнэмлэхүй эрсдэлийн бууралт 1%), гаж нөлөө ихэссэнтэй холбоотойгоор түүний хэрэглээ хязгаарлагдмал бөгөөд одоогийн практикт өргөн хэрэглэгддэггүй.¹²Мөн титэм судасны цочмог хам шинж, ишемийн харвалтын эмчилгээний нэг хэсэг болгон (цохилтын тун - 300 мг) хэрэглэдэг.¹³Дээрх эмнэлзүйн жишээнд Аспирин уух хориглох заалт байхгүй бол титэм судасны компьютер томографи эсвэл ангиографи, ачаалалтай ЭКГ зэрэг онош батлах нэмэлт шинжилгээ хийхээс өмнө "тогтвортой бах" гэсэн урьдчилан онош дээр үндэслэн аспириныг бичиж өгөх нь зүйтэй юм.¹⁷Манас таталтын урьдал ба жирэмслэлтПреэклампсийн үед трофобластын гүйцэт бус суулт нь үрэвсэл, эндотелийн гэмтлийг үүсгэн улмаар ялтас идэвхижиж тромбозын эмгэгүүд болон ихэсийн шигдээс үүсгэдэг байна. Тиймээс аспирин нь ялтасийн бөөгнөрлийг бууруулж ихэсийн цусан хангамжийг тогтвортой байлгасанаар хамгаалах нөлөө үзүүлнэ гэж үзнэ.⁵Преэклампсигаас урьдчилан сэргийлэхэд аспирины гүйцэтгэх үүргийг судалсан эмнэлзүйн туршилтууд 1980-аад оноос эхэлсэн боловч, судалгаануудын хоорондын ялгаатай байдлаас шалтгаалан эмнэлзүйн удирдамжинд 2010 оноос орж эхэлсэн.²⁰ Судалгааны ерөнхий үр дүн: Өндөр эрсдэл бүхий 11-14 долоо хоногтой жирэмсэнд өдөр бүр 150 мг аспирин хэрэглэхэд плацебо бүлэгтэй харьцуулахад дутуу төрөлттэй преэклампсийн түвшин 2.7%-иар буурсан байна (1.6% ба 4.3%, р=0.004). Иймд преэклампсийн өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд аспирин зөвлөх заалт бий болсон.²¹ Жишээ нь Их Британийн удирдамжинд 12 долоо хоногтойгоос эхлэн 75−150 мг аспирин хэрэглэхийг зөвлөдөг.Өвдөлт намдаах ба халуун бууруулахЦОГ-2-г хориглож, простагландины нийлэгжилтийг бууруулахын тулд өндөр тунтай аспирин (>300 мг) шаардлагатай бөгөөд энэ нь түүний өвдөлт намдаах, халуун бууруулах шинж чанарыг бий болгодог. Судалгааны системчилсэн тойм, мета-анализуудаар аспирин нь хүчдэлийн төрлийн толгойн өвдөлт²² болон мэс заслын дараах өвдөлтөд²³ үр дүнтэй болохыг тогтоосон. Аспирин (900 эсвэл 1000 мг) нь цочмог мигренийн менежментэд хэрэглэх хэдэн хэдэн томоохон судалгаануудаар батлагдсан. Үүнд 13 судалгаа, 4222 оролцогчтой системчилсэн тойм судалгаанд плацеботой харьцуулахад хоёр цагийн дараа өвдөлтгүй болох хувь нь 8.1 байсан ба энэ нь суматриптаны нөлөөтэй ижил байсан байна.²⁵Линчийн хам шинжАспирины хэрэглээ нь эсийн хуваагдал, ангиогенез, үсэрхийллийн тархалтыг бууруулах зэрэг хэд хэдэн хамгаалах механизмыг үзүүлснээр зарим төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулж, амьдрах хугацааг уртасгаж болох талаарх нотолгоонууд нэмэгдсээр байна.²⁷Линчийн хам шинжтэй (удамшлын полипоз бус бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар) өвчтөнүүдийн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор аспириныг хэрэглээг зөвлөдөг.²⁸ Уг өвчтөнүүдэд аспирины ашиг тус нь эрсдэлээсээ даван гардаг. Үүнийг CAPP2 туршилтаар маш тодорхой нотолсон. Энэхүү давхар нууцлалтай, санамсаргүй түүврийн эмнэлзүйн туршилтад 861 өвчтөн хамрагдсан ба өдөрт 600 мг аспирин эсвэл плацебо ууж, 10-20 жилийн турш хянагдсан байна. Аспирин ууж байсан өвчтөнүүдийн 9% нь бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчилсөн бол плацебо бүлгийнхний 13% нь өвчилсөн байна (үнэмлэхүй бууралт 4%, ЭШӨТ 25). Саяхан хэвлэгдсэн CAPP3 үр дүнгээс харахад өдөрт 100 мг аспирин нь 600 мг-аас дутахааргүй үр дүнтэй болохыг харуулсан.³⁰Эмчилгээ эхлэхээс өмнө өвчтөнүүдтэй юу ярилцах вэ?Өвчтөнд зүрх судасны өвчний хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн зорилгоор аспирин уухыг зөвлөж буй тохиолдолд энэ эм нь эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд ихэвчлэн шинж тэмдэгт нөлөөлдөггүй тул эмчилгээг дагаж мөрдөх байдал буурч болзошгүй юм.³³ Аспирин ууж эхэлсэнээр бахын шинж тэмдэг арилахгүй байж болно. Эмийн ашиг тусын талаар тодорхой мэдээлэл өгч, өвчтнийг урамшуулж, дэмжих нь чухал.Тогтвортой бахын үед бета-хориглогч, кальцийн сувгийн хориглогч зэрэг эхний сонголтын эмчилгээг анхан шатны тусламж үйлчилгээнд Аспиринтай хамт санал болгох нь зүйтэй.¹⁷ Чихрийн шижин, тамхидалт, хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг өөрчилж болох зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад нь өвчтөнд туслах хэрэгтэй. Өвчтөнүүд ихэвчлэн аспиринтай хамт жоргүй олгодог эмийг ууж болох эсэхийг асуудаг. Парацетамолтой холбоотой нэмэлт эрсдэл байхгүй ч, ходоод гэдэсний цус алдалт зэрэг гаж нөлөөний эрсдэл нэмэгддэг тул стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs)-ийг тогтмол хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.³⁴ Мөн мигрень зэрэг нэмэлт өвдөлт намдаах шинж чанараар нь хэрэглэхээс бусад тохиолдолд жортой аспириныг жоргүй олгодог аспирины бэлдмэлтэй хамт ууж болохгүй.Ямар гаж нөлөөний талаар ярилцах вэ?Нийтлэг гаж нөлөөнд ходоодны хямрал ба цус алдах эрсдэл нэмэгдэх зэрэг багтах ба онцгойлон анхаарах шаардлагатай.⁶ Ховор тохиолдох гаж нөлөөнд ходоод гэдэсны цус алдалт, гавлын дотоод цус харвалт, сарын тэмдэг ихсэх зэрэг хүнд хэлбэрийн цус алдалтууд хамаарна. Ялангуяа өндөр эрсдэлтэй хүмүүст аспирины хэт мэдрэгшлийн урвал илэрч болзошгүй.Ходоодны хямрал ба ходоод гэдэсний цус алдалт: Ахмад настай өвчтөнүүд урт хугацаагаар, бага тунтай аспирин ууж байхдаа далд цус алдалтын улмаас цус багадалт үүсэх эрсдэлтэй байдаг. Урт хугацаагаар, бага тунтай аспирин эхлүүлэх талаар өвчтөнд зөвлөгөө өгөхдөө ходоодны хямрал, улаан хоолойн сөргөө зэрэг одоогийн ходоод гэдэсний дээд замын шинж тэмдгүүдийн талаар асуух хэрэгтэй. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл, шалтгаангүй хоолны дуршил буурах, турах зэрэг нэмэлт "аюултай" шинж тэмдэг байгаа эсэхийг асуугаарай. Мөн ходоод, дээрх гэдэсний шархлааны түүх, эсвэл цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг эм (бусад ялтасийн эсрэг эм, антикоагулянт, NSAIDs, кортикостероид) хэрэглэдэг, эсвэл нас >75 зэрэг ходоод гэдэсний цус алдалтын нэмэлт эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг асууж лавлаарай⁹. Хэрэв өвчтөнд шинж тэмдэг бүхий ходоодны хямрал эсвэл нэмэлт цус алдалтын эрсдэлт хүчин зүйл байвал, ходоод хамгаалах зорилгоор протон шахуургын хориглогч (PPI) санал болгох нь зүйтэй.⁹Аспирины хэт мэдрэгшил ба харшил: Аспирины хэрэглээ нь рино-коньюнктивит, гуурсан хоолойн бачуурал, чонон хөрвөс, ангиоэдема, анафилакси зэрэг хэт мэдрэгшлийн урвал үүсгэж болно. Энэ нь ЦОГ-ын дарангуйлалтын үр дүн гэж үздэг. Атопи, ялангуяа харшлын ринит, багтраатай өвчтөнүүдэд илүү өндөр хувьтай тохиолддог.⁴¹ Багтрааны хувьд, судалгаагаар багтраатай өвчтөнүүдийн ойролцоогоор 19% нь аспиринд мэдрэг байдаг нь тогтоогдсон тул энэ бүлгийн хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.⁴²Жор бичихдээ юуг анхаарах вэ?Аспирин нь энгийн ба бүрхүүлтэй шахмал (enteric coated) хэлбэрээр байдаг. Гэсэн хэдий ч бүрхүүлтэй аспирин нь ходоод гэдэсний гаж нөлөөний эрсдэлийг бууруулдаг нь нотлогдоогүй тул хэрэглэхийг зөвлөдөггүй.⁶ Аспирин нь мөн лаа хэлбэрээр байдаг бөгөөд энэ нь өвчтөн залгиж чадахгүй (цочмог харвалттай өвчтөн гэх мэт) үед хэрэглэх боломжтой хэлбэр юм.Аспирин хэрэглэхийн өмнө тухайн өвчтөн бусад заалтаар нэмэлт ялтасийн эсрэг эм эсвэл антикоагулянт хэрэглэж байгаа эсэхийг тогтоох нь чухал. Цочмог буюу давтан тохиолдсон зүрх судасны эмгэгийн эмчилгээнээс бусад тохиолдолд аспириныг нэмэлтээр уулгах шаардлагагүй байдаг. Жишээлбэл, харвалт эсвэл захын судасны өвчний түүхтэй, клопидогрел ууж буй өвчтөнд тогтвортой бахын улмаас аспирин нэмэх шаардлагагүй.Эмчилгээний явцад юуг хянах вэ?Аспирин эхлүүлэхийн өмнө өвчтөний цусны дэлгэрэнгүй шинжилгээг хийж, цус багадалтыг үнэлнэ. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааг шалгана. Их Британи улсын эмнэлзүйн зааварт хөнгөн ба дунд зэргийн элэг, бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэхийг, хүнд хэлбэрийн дутагдлын үед зайлсхийхийг зөвлөдөг.⁶Харин аспириныг тогтмол ууж буй өвчтөнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, бөөрний үйл ажиллагаа, электролит зэргийг жилд нэг удаа шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.Эмчилгээг хэр удаан үргэлжлүүлэх вэ?Зүрх судасны өвчний хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд аспириныг урт хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэх ёстой бол, преэклампсийн үед төрсний дараа зогсооно.Аспирин уулгасан анхны заалт тодорхойгүй бол зогсоох хэрэгтэй. Мөн эмийн шинэ гаж нөлөө, цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг нөхцөл байдал (хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлт гэх мэт), бусад ялтасийн эсрэг эм эсвэл антикоагулянт зэргийг хэрэглэж буй үед аспириныг зогсоох, үргэлжлүүлэх эсэхийг дахин хянах хэрэгтэй.Аспириныг зүрх судасны өвчний анхдагч урьдчилан сэргийлэлтэд тогтмол зөвлөхөө больсон тул энэ заалтаар аспириныг ууж буй өвчтөнүүдийн эмийг дахин хянах нь зүйтэй.Аспирины товч мэдээлэл:Үйлдлийн механизм: Бага тунгаар (<300 мг) ЦОГ-1-ийг эргэлт буцалтгүй дарангуйлж, тромбоксан А2 үүсэхийг хориглосноор ялтасийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Өндөр тунгаар (>300 мг) ЦОГ-2-ыг мөн хориглож, простагландины нийлэгжилтийг бууруулдаг бөгөөд энэ нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй холбоотой.Заалт:Титэм судас, тархины судас, захын судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхТитэм судасны цочмог хам шинж ба ишемийн харвалтДунд ба өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд преэклампсиас урьдчилан сэргийлэхХөнгөн ба дунд зэргийн өвдөлт, цочмог мигрень, халууралтЛинчийн хам шинжтэй хүмүүст бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулахИлрэх нийтлэг гаж нөлөө:Ходоодны хямралЦус алдалт ба цус багадалтын эрсдэл нэмэгдэхХэт мэдрэгшил: багтрааны бачуурал, ангиоэдем, чонон хөрвөс, ринитАнхааруулга:Аспирин эсвэл NSAID-д урьд нь хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан бол зайлсхийх (солбицсон урвалын улмаас)Дараах тохиолдолд болгоомжтой хандах: Багтраа; Цус багадалт эсвэл цус алдалтын өндөр эрсдэл; Урьд нь ходоодны шархтай байсан; Глюкоз-6-фосфат дегидрогеназын (G6PD) дутагдал; Тулай өвчний түүх; ТиреотоксикозЖирэмслэлт ба хөхүүл үе: Жирэмсэн үед бага тунтай аспириныг аюулгүй гэж үздэг. Жирэмсний 30 долоо хоногоос хойш өндөр тунгаас зайлсхийх шаардлагатай. Хөхүүл үед хэрэглэхгүй!! (нярайд Рей хам шинж үүсэх эрсдэлтэй)

Дэлгэрэнгүй
Хөхний сүүний гайхамшигт чанар: Сүүлийн үед судалгаанууд
2025 оны 8-р сарын 5

Хөхний сүүний гайхамшигт чанар: Сүүлийн үед судалгаанууд

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг асар их юм. Сүүлийн жилүүдэд хөхөөр хооллолтын ач холбогдлын талаарх Шинжлэх Ухааны нотолгоо улам бүр нэмэгдсээр байна. Хөхөөр хооллолт нь зөвхөн хооллолтын тухай асуудал биш эх, хүүхдийн хоорондын нандин холбоог бэхжүүлж, хүүхэд эрүүл өсч торних, цаашлаад эрүүл байх суурийг тавьдаг болохыг баталсаар байна. "The Lancet" сэтгүүлд 2023 онд нийтлэгдсэн "Хөхөөр хооллолт: Зах зээлийн эдийн засагт тулгарч буй сорилтууд ба түүний амин чухал ойлголтууд" нэртэй судалгааны өгүүлэлд хөхөөр хооллолтод тулгарч буй бэрхшээлүүд, түүний цаад механизм болон шийдлийн арга замуудыг ШУ-ны тайлбар, судалгаатайгаар дэлгэрэнгүй тусгажээ. Энэхүү нийтлэлээрээ дамжуулан Монголын эмч, мэргэжилтнүүддээ уг судалгааны гол үр дүн, зөвлөмжийг илүү нарийвчилсан жишээ, судалгааны хамт хүргэхийг зорилоо.Хөхний сүүний гайхамшигт чанар: Шинжлэх Ухааны нээлтүүдХөхний сүү бол зүгээр нэг тэжээл биш, харин эхээс хүүхдэд дамжих амьд, биологийн идэвхт бодисуудын цогц систем юм. Сүүлийн үеийн судалгаагаар хөхний сүүний найрлага нь хүүхдийн өсөлт хөгжил, хэрэгцээнд нийцэн тасралтгүй, динамикаар өөрчлөгдөж байдаг нь тогтоогджээ.Дархлааны идэвхит систем: Эхийн сүү нь зөвхөн дархлаа (passive immunity) тогтоогоод зогсохгүй, эх ба хүүхдийн дархлааны систем хоорондоо "харилцах" боломжийг олгодог. Эхээс хүүхдэд эсрэг биетүүдийг дамжуулж, халдварт өвчнөөс хамгаалах анхдагч хамгаалалт болдог. Тухайлбал, SARS-CoV-2 цар тахлын үед вакцинд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн эхчүүдийн хөхний сүүнд саармагжуулагч эсрэг биетүүд агуулагдаж байсан нь олон судалгаагаар нотлогдсон.Бичил орчны зохицуулалт: Хөхний сүүнд агуулагдах пробиотикууд, ялангуяа Bifidobacterium нь хүүхдийн гэдэсний эрүүл бичил орчныг бүрдүүлдэг. Сонирхолтой нь, хүүхэд хөхөх үед шүлсээрээ дамжуулан өөрийн амны хөндийн микробиотыг эхийн хөх рүү "буцааж урсгах" (retrograde flow) замаар сүүний найрлагад нөлөөлдөг байж болзошгүй гэсэн таамаг бий. Энэ нь эхийн бие махбодь хүүхдийн тухайн үеийн хэрэгцээнд тохирсон сүүг үйлдвэрлэхэд тусалдаг нарийн механизм байж болох юм.Эсийн түвшний зохицуулалт: Хөхний сүүнд өмнө нь мэдэгдээгүй байсан 633 төрлийн уураг агуулсан эсийн гаднах цэврүүнүүд (extracellular vesicles) байдгийг нээжээ. Эдгээр уургууд нь эсийн өсөлт, үрэвслийг зохицуулах, амны хөндийн хучуур эдийн бүрэн бүтэн байдлыг хангах дохиололын замд оролцдог. Мөн эдгээр цэврүүнүүд нь генийн илэрлийг зохицуулдаг микроРНХ-г агуулдаг бөгөөд энэ нь үхжилт энтероколит зэрэг эмгэгээс хамгаалах үүрэгтэй аж.Чөлөөт амин хүчлүүдийн үүрэг: Хөхний сүүн дэх чөлөөт амин хүчлүүдээс глутамат ба глутамин нь нийт агууламжийн 70%-ийг эзэлдэг. Глутамат нь гэдэсний хучуур эсийн өсөлтийг дэмждэг бол глутамин нь дархлаа зохицуулах үйлдэлтэй. Судалгаагаар эдгээр амин хүчлийн агууламж нь хүүхдийн хүйснээс хамаарч ялгаатай байж болохыг харуулсан.Эдгээр нарийн нийлмэл, амьд, хувьсан өөрчлөгддөг шинж чанарыг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн (ЭСОРБ) хэзээ ч бүрэн орлож, бас хуулбарлаж чадахгүй нь ойлгомжтой юм. Хөхөөр хооллолтод тулгарч буй сорилт ба судалгааны үр дүнДэлхий даяар олон ээжүүд хүссэн үедээ хүүхдээ хөхүүлж чадахгүй байсаар байна. Үүнд судалгаагаар дараах хүчин зүйлс голлон нөлөөлж байгааг тогтоожээ.ЭСОРБ (эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн)-ийн түрэмгий маркетинг: ЭСОРБ үйлдвэрлэгч компаниуд эцэг эхчүүдийн сэтгэл зүйн эмзэг байдал, ялангуяа нярайн хэвийн физиологийн үйлдлүүд дээр тоглолт хийдэг. Жишээлбэл:Нярайн уйлах тоо: Судалгаагаар эрүүл нярай эхний 6 долоо хоногт өдөрт дунджаар 2 цаг орчим уйлдаг нь хэвийн үзэгдэл гэж үздэг. Гэтэл маркетинг нь үүнийг "өлсөж буйн" эсвэл "сүү таарахгүйн" шинж тэмдэг мэтээр сурталчилж, тусгай найрлагатай, үнэтэй бүтээгдэхүүнээ шийдэл болгон санал болгодог. Үнэн хэрэгтээ, эцэг эх нь хэт их уйлдаг гэж тодорхойлсон нярайн 5%-иас бага хувьд нь л эмчилгээ шаардлагатай эмгэг илэрдэг байна.Сэтгэл зүйн нөлөө: Маркетингийн мессежүүд нь ээжүүдийн өөртөө итгэх итгэлийг бууруулж, "миний сүү хангалтгүй" эсвэл "чанаргүй" гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.Сүүний гарц хангалтгүй гэж өөрөө мэдээлэх: Энэ нь дэлхий даяар эхчүүдийн тал орчим хувь нь ЭСОРБ-ээр хооллож эхлэх гол шалтгаан болдог. Ихэнх тохиолдолд энэ нь бодит дутагдал гэхээсээ илүүтэй ээжийн өөрийн ойлголт, сэтгэл зүйн байдалтай холбоотой байдаг. Нярайн тайван бус байдлыг сүү хангалтгүй байна гэж буруугаар ойлгох нь түгээмэл.Уураг амлуулахаас өмнө бусад төрлийн хоол, шингэн өгөх (Prelacteal feeds): Бага, дунд орлоготой орнуудад энэ үзэгдэл түгээмэл байсаар байна.Тархалт: Нярайн 34.3% нь төрсний дараах эхний 3 хоногт хөхний сүүнээс өөр зүйл (ус, малын сүү, будаа/эрдэнэшишийн шүүс, элсэн чихэртэй ус, зөгийн бал гэх мэт) хэрэглэж байна.Үр дагавар: Энэ нь хөхөөр хооллолтыг эрт эхлүүлэхэд шууд саад болдог. Судалгаагаар эрт эхлүүлэлт ба уураг амлахаас өмнө өөр зүйл өгөх хоёрын хооронд хүчтэй урвуу хамаарал (Pearson’s r = –0.63, p<0.0001) байгааг тогтоосон. Энэ нь нярайн гэдэсний хэвийн бичил орчин бүрэлдэхэд сөргөөр нөлөөлдөг.Эрт эхлүүлэлтийн доогуур үзүүлэлт: Дэлхий даяар нярайн дөнгөж 47.2% нь л төрсний дараах эхний нэг цагийн дотор хөхөө амлаж байна. Энэ үзүүлэлт Дундад Ази, Хойд Африк, Өмнөд Азийн бүс нутгуудад хамгийн бага байна.Дэвшилтэт туршлага ба эмч нарын анхаарах зүйлсХэдийгээр сорилт, асуудлууд их байгаа ч олон улс оронд хэрэгжүүлсэн цогц арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна. Судалгаанд дурдагдсан зарим жишээнээс дурдвал:Филиппин: Үндэсний хэмжээнд хууль эрх зүйн орчноо сайжруулж, төрсний дараах цалинтай чөлөөг 60 хоногоос 105 хоног болгон сунгасан. Мөн ДЭМБ-ын зар сурталчилгааны кодыг зөрчсөн үйлдлүүдийг бүртгэх албан ёсны мэдээллийн сантай болсон.Буркина Фасо: Уламжлалт манлайлагч ээж нарыг сургалтад хамруулж, "ээжээс ээжид" дэмжлэг үзүүлэх бүлгүүдийг байгуулсан. Мөн "Зөвхөн хөхний сүү - илүү хүчтэй" зэрэг олон нийтийн нөлөөллийн компанит ажил зохион байгуулсан."Хүүхдэд ээлтэй эмнэлгийн санаачилга" (BFHI): Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх нь эмнэлгийн орчинд болон олон нийтийн дунд хөхөөр хооллолтын үзүүлэлтийг сайжруулдаг болох нь олон тооны судалгааны мета-анализаар батлагдсан. Учир нь энэ санаачилга нь хүүхдээ хөхүүлэх тусгай өрөөтэй байх, арьс арьсаар шүргэлцэх зэрэг үр дүнтэй олон үйлдлийг нэгтгэсэн байна.Дүгнэлт ба зөвлөмжХөхөөр хооллолт бол эх, хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангах хамгийн үр дүнтэй, байгалийн бөгөөд тогтвортой арга зам юм. Эмч, эрүүл мэндийн ажилтнууд бид шинжлэх ухааны бодит нотолгоонд тулгуурласан мэдээллийг эхчүүд болон гэр бүлд нь хүргэж, тэднийг ЭСОРБ-ийн худал мэдээлэл, түрэмгий сурталчилгаанаас хамгаалах "бамбай" нь болох ёстой.Эмч нарт зориулсан зөвлөмж:Мэдлэгээ байнга шинэчлэх: Хөхөөр хооллолтын биохими, физиологийн нарийн механизмууд, сүүлийн үеийн судалгааны үр дүн, олон улсын зөвлөмжүүдтэй тогтмол танилцаж байх.Эхчүүдэд цаг гаргах, нотолгоонд суурилсан зөвлөгөө өгөх: Ээж бүрийн нөхцөл байдал өвөрмөц тул тэдний асуултад хүлээцтэй хандаж, ялангуяа хөхөөр хооллолт, нярайн тайван бус байдлын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, бодит-Шинжлэх Ухааны үндэслэлтэй зөвлөгөө өгөх.ЭСОРБ-ийн маркетингийн нөлөөнд автахгүй байх: ЭСОРБ үйлдвэрлэгчдийн зүгээс ирүүлж буй аливаа сурталчилгаа, урамшуулалд шүүмжлэлтэй хандаж, зөвхөн эмнэлгийн заалтаар шаардлагатай тохиолдолд л ЭСОРБ-ийг санал болгох.Хамтын ажиллагааг бэхжүүлэх: Хөхөөр хооллолтыг дэмжих нь зөвхөн нэг салбарын ажил биш тул нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах.Бидний хамтын, нотолгоонд суурилсан хүчин чармайлтаар Монголын ирээдүй болсон хүүхэд бүр амьдралын хамгийн сайн эхлэл болох эхийн сүүгээрээ хангалттай хооллох боломжийг бүрдүүлж чадна.Эх сурвалж: Breastfeeding: crucially important, but increasingly challenged in a market-driven world, Lancet 2023; 401: 472–85, February 7, 2023, https://doi.org/10.1016/

Дэлгэрэнгүй
Нойрны эрүүл мэнд, ерөнхий зөвлөмжүүд
2025 оны 8-р сарын 25

Нойрны эрүүл мэнд, ерөнхий зөвлөмжүүд

Хүн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Харамсалтай нь, олон хүн долоо хоногийн ихэнх шөнө биологийн хэрэгцээт нойроо хангалттай авч чаддаггүй. Үүний шалтгаан нь олон янз бөгөөд үүнд ажлын онцлог, амьдралын хэв маяг, мөн орчны дуу чимээ, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлс багтдаг. Энэхүү өгүүлэлд нойрны бүтэц; нойрны талаархи судалгаанууд, түүний дотор сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд, танин мэдэхүйн үйл ажиллагаа, ажил хөдөлмөрт үзүүлэх нөлөө; мөн нойрны эрүүл ахуйг сайжруулах аргуудыг тоймлон хүргэж байна.Тархалт, үндсэн ойлголтНойрны ач холбогдлыг харуулсан маш олон нотолгоо байдаг ч олон хүн нойрны эрүүл мэндийн зорилтот түвшинд хүрч чаддаггүй. Жишээ нь, Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) насанд хүрэгчдийн дундах улсын хэмжээний түүвэр судалгаагаар, нийт оролцогчдын 35% орчим нь зөвлөмжит 7 ба түүнээс дээш хугацаагаар унтдаггүй гэж мэдээлжээ. 1985-2012 оны хооронд буюу бараг 30 жилийн турш АНУ-ын насанд хүрэгчдийн дунд явуулсан томоохон, үндэсний хэмжээний судалгаагаар зөвлөмжит хугацаанаас (6 ба түүнээс бага цаг) бага унтдаг насанд хүрэгчдийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн нь сүүлийн хэдэн арван жилд нийтээрээ нойр багасах хандлагатай болсныг харуулж байна. Түүнчлэн, Франц, Их Британи, Герман, Итали, Португал, Испани, Финланд зэрэг Европын орнуудын насанд хүрэгчдийн дундах түүвэр судалгаанд оролцогчдын 37% нь нойрондоо сэтгэл хангалуун бус байх, нойр хэт богино байх зэрэг нойрны асуудалтай гэж мэдээлжээ. Хятадын насанд хүрэгчдийн дундах түүвэр судалгаагаар, 49% нь нойрны чанар муутай болох нь тогтоогдсон.Ихрүүдийн судалгаагаар нойр нь удамших чанар өндөртэй болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь хувь хүний нойрны хэрэгцээнд генетикийн нөлөө байдгийг харуулж байна. Үүнээс гадна ажилдаа ирж, очих хугацаа, ажлын хуваарь, гэр бүлийн үүрэг хариуцлага зэрэг амьдралын хэв маягийн хүчин зүйлс, мөн хүрээлэн буй орчны дуу чимээ, температур, уур амьсгал зэрэг нь нойронд нөлөөлдөг. Соёлын үнэт зүйл, нийгмийн хэм хэмжээ, эрүүл мэндийн нийгмийн тодорхойлогч хүчин зүйлс (жишээлбэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхал) зэрэг нийгмийн хүчин зүйлсийн нойронд үзүүлэх нөлөөний талаарх ойлголтууд нэмэгдсээр байна.Олон хүмүүс хангалттай, эсвэл сэтгэл ханамжтай нойр авч чадахгүй байгааг харуулсан дээрхи нотолгоонуудаас гадна, ерөнхий хүн ам дунд нойрны талаарх буруу ойлголтууд түгээмэл байдаг. Согтууруулах ундаа нойронд сайнаар нөлөөлдөг, эсвэл амралтын өдрүүдээр нөхөж унтах нь алдсан нойроо нөхөх эрүүл арга гэх мэт итгэл үнэмшил нь үүний тод жишээ юм. Гэвч ийм итгэл үнэмшил нь унтах цаг тогтмол бус байх, өдөр унтах зэрэг нойрны муу зуршилтай холбоотой бөгөөд зарим тохиолдолд (жишээ нь, согтууруулах ундаа) нойрны чанарыг бууруулдаг. Нойрны талаарх буруу ойлголт, түүнээс шалтгаалах сөрөг үр дагаварт хүргэх буруу итгэл үнэмшил нь цахим орчин дахь худал мэдээллээр дамжин хурдтай тархаж байна. Жишээ нь нэгэн платформд нойрны талаарх ташаа мэдээлэл агуулсан видеонууд хамгийн их үзэлттэй байсан ба видеонуудын 60 гаруй хувь нь арилжааны шинжтэй, мэдэгдэхүйц буруу ойлголтуудыг түгээсэн байсан. Тиймээс нойрны эрүүл мэнд болон нойрны эрүүл ахуйг сайжруулах аргуудын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн хүчин чармайлт шаардлагатай байгааг дээрхи тоо баримтуудаас тодорхой харж болохоор байна.Нойр гэж юу вэ?Нойр бол тархи ба бие махбод дахь идэвхжлийн өөр өөр хэв маягаар тодорхойлогддог, буцаж сэргэх шинжтэй, гаднын орчноос түр тусгаарлах шинж чанар бүхий мэдрэл-биологийн төлөв байдал юм. Нойр нь хөдөлгөөн болон бодисын солилцооны  идэвхийг бууруулдаг үе юм.Нойр бол нэгэн төрлийн төлөв байдал бус, харин онцлог шинж чанар, физиологийн хамаарал бүхий өөр өөр үе шатуудаас бүрддэг. Нойрыг тодорхойлох алтан стандарт нь полисомнографи (ПСГ) бөгөөд үүнийг ихэвчлэн лабораторийн эсвэл хяналттай орчинд хийдэг. ПСГ-д тархины идэвхжлийг илрүүлэх электроэнцефалографи (ЭЭГ), эрүүний булчингийн тонусыг хэмжих электромиографи (ЭМГ), нүдний хөдөлгөөнийг бүртгэх электрокулографи (ЭОГ) багтдаг. ЭЭГ-ийн мэдээллийг авахын тулд толгой дээрх хэд хэдэн стандартчилагдсан байрлалд хоёр талд электродуудыг байрлуулж, тархины цахилгаан идэвхжлийг бүртгэдэг. Тархины идэвхжил нь далайц (долгионы оргилоос ёроол хүртэлх зай) ба давтамжаар (долгионы хурд) тодорхойлогдох бөгөөд ЭОГ ба эрүүний ЭМГ-тай хамт нойр эхлэх, дуусах, нойрны үе шатуудыг тодорхойлох, нойрны чанарыг үнэлэхэд ашигладаг.Нойрны хэвийн бүтцийг ерөнхийд нь хоёр бүрэлдэхүүн хэсэгт хувааж болно: нүдний хурдан хөдөлгөөнт нойр (REM нойр) ба REM бус нойр. REM бус нойр нь гурван үе шатанд (N1, N2, N3) хуваагддаг бөгөөд N1 ба N2 үе шат нь сэрлийн босго нам (жишээлбэл, N1 үе шатанд унтаж буй хүнийг нэрээр нь дуудахад сэрж болно) гүехэн нойрыг илэрхийлдэг. REM бус нойрны N2 үе шат нь ЭЭГ-ээр илэрдэг нойрны ээрүүл эсвэл К-комплексээр тодорхойлогдоно. Энэ үед унтаж буй хүнийг нэрээр нь дуудахад төдийлөн амархан сэрэхгүй. Дараа нь ЭЭГ нь илүү өндөр далайцтай, удаан долгион руу шилжих бөгөөд үүнийг ихэвчлэн дельта буюу гүн нойр гэж нэрлэдэг. REM бус нойр нь танин мэдэхүйн идэвхжил бага, биеийн хөдөлгөөн хааяа ажиглагддаг онцлогтой. Харин REM нойр (R үе шат) нь REM бус нойртой харьцуулахад тархины идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдэж, араг ясны булчингийн сулрал (атони) болж, нүдний хурдан хөдөлгөөн хааяа ажиглагддагаараа ялгарна. Зүүдний 80% орчим нь REM нойрны үед тохиолддог гэж үздэг. Нойрсолт REM бус нойронд эхэлж, дараа нь анхны REM үе шат ойролцоогоор 80 минутын дараа эхэлдэг. Анхны REM үе нь ихэвчлэн богино, 10 минут буюу түүнээс бага үргэлжилдэг бол дараагийн REM үе уртсаж, шөнийн сүүлийн хагаст REM нойр давамгайлдаг бол шөнийн эхний хагаст удаан долгионт нойр давамгайлдаг. Нойрсолтын үлдсэн хугацаанд унтаж буй хүн REM ба REM бус нойрны хооронд ээлжлэн солигдох бөгөөд мөчлөг бүр 90-120 минут үргэлжилнэ. Ердийн нэг шөнийн нойрны N1 үе шат 2-5%, 2-р үе шат 45-55%, удаан долгионт нойр 10-20%, REM нойр 20-25%-ийг эзэлдэг. Гэвч нас ахих тусам N1 ба N2 хувь нэмэгдэж, N3 үе шат багасдаг; R үе шат харьцангуй тогтмол хэвээр үлддэг. Залуу, эрүүл хүний нэг шөнийн нойрны турш янз бүрийн нойрны мөчлөгүүдийн ээлжлэлийг Зураг 1 дэх гипнограммаас харж болно. Зураг 1Залуу, эрүүл насанд хүрсэн хүний ердийн нойрсолтын үеийн нойрны үе шатуудын мөчлөгийг харуулсан гипнограмм.Нойр нь гомеостазын ба “хоногийн хэмнэл” гэсэн синергист хоёр процессоор зохицуулагддаг. Гомеостазын процесс гэдэг нь нойрсох хэрэгцээг илэрхийлдэг бөгөөд энэ хэрэгцээ нь сэрүүн байх цаг тутамд нэмэгдэж, зөвхөн нойрссоноор л буурдаг. Харин “хоногийн хэмнэл” процесс нь 24 цагийн хэмнэлт үйл ажиллагааг илэрхийлэх бөгөөд өдрийн цагаар сэргэг байдлыг хадгалахын тулд гомеостазын хэрэгцээг тэнцвэржүүлдэг ч орой болоход суларч, гомеостазын хэрэгцээгээр нойрсолт эхлэх боломжийг олгодог (Зураг 1). Энэхүү “хэмнэл зохицуулагч” нь боргоцой булчирхайн яг дээр байрлах супрахиазматик бөөмд (SCN) байрладаг (Зураг 2). Боргоцой булчирхай нь мелатонин даавар ялгаруулах бөгөөд энэ нь SCN дэх "цаг зохицуулгын" генүүдийн хэмнэлт үйл ажиллагаатай хавсран 24 цагийн хэмнэлийг зохицуулдаг. Хэвийн хоногийн хэмнэлийн ачаар нойр-сэрүүн байдлын харьцаа тогтмол байдаг. Өдөр бүр тогтмол цагт унтаж, сэрэх нь хэмнэл зохицуулагчид мэдээлэл өгч, түүний хэмнэлийг хадгалахад тусалдаг. Унтах ба сэрэх цаг тогтмол бус байх үед хоногийн хэмнэл нь хэзээ нойрыг хүргэх, хэзээ сэргэг байх ёстойг ойлгохгүй ба хоногийн хэмнэлийн алдагдалд орох эрсдэлтэй. Энэхүү мэдрэмжийг цагийн бүс дамжин аялсан хэн бүхэнд "jet lag" буюу цагийн зөрүүнээс үүдэлтэй нойргүйдэл, ядралтай ижил гэдгийг төвөггүй мэдэж болно. "Цагийн зөрүү" гэдэг нь агаарын тээврийн тусламжтайгаар өөр цагийн бүс рүү хурдан шилжиж буйг хэлэх бөгөөд харин хүний дотоод хэмнэл нь хуучин цагийн бүсдээ үлддэг. Түүнчлэн, ажил мэргэжилээс шалтгаалсан "нийгмийн гаралтай цагийн зөрүү" (social jet lag) гэж бас байдаг.Гомеостазын ба хоногийн хэмнэл нь хамтран ажилладаг бөгөөд хоногийн хэмнэлийн нойрны үе нь нойрсох гомеостазын хэрэгцээний оргил үетэй давхцаж, улмаар нойрсолт эхэлж, тасралтгүй үргэлжилдэг. Харин хоногийн хэмнэлийн систем нь гомеостазын хэрэгцээтэй тохирохгүй байх үед нойрсох чадвар алдагддаг.Зураг 2Тархин дахь хоногийн хэмнэлийг удирддаг супрахиазматик бөөм, түүний үйл ажиллагааНойрны эрүүл мэнд нь олон талт (Хүснэгт 1) ойлголт бөгөөд насанд тохирсон нойрсох цаг хангалттай байх; тасралтгүй, үр дүнтэй нойр; тухайн хүн унтаж сэрсэний дараа амарсан мэдрэмжтэй эсвэл хангалттай чанартай гэж үнэлдэг; маргаашийн сэргэг байдлын шалтгаан болдог; мөн зохих цагт унтах гэсэн олон хүчин зүйлсээс эрүүл нойр бүрдэнэ. Нойрны эрүүл мэнд нь сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн эрүүл мэндээс эхлээд танин мэдэхүйн үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл зэрэг олон талтай холбоотой байдаг.Хүснэгт 1 Нойрны эрүүл ахуйн бүрэлдэхүүн хэсгүүд.Нойрны дутагдал нь сэтгэл санааны байдал өөрчлөгдөх, цочромтгой байдал нэмэгдэх зэргээр илэрдэг сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд хүргэдэг. Нэгэн судалгаагаар, 35 цагийн турш нойргүй байсан оролцогчдод сөрөг сэтгэл хөдлөлийн зураг үзүүлэхэд тархины сэтгэл хөдлөлийн төв болох амигдала идэвхжил 60% орчим нэмэгдсэн нь нойр дутагдсан оролцогчид сэтгэл хөдлөлийн хувьд илүү тогтворгүй хариу үйлдэл үзүүлдэгийг тархины үйл ажиллагааны соронзон резонанст томографийн шинжилгээгээр харуулсан.Нойрны дутагдал нь сонор сэрэмж, сэргэг байдал зэрэг танин мэдэхүйн үндсэн үйл ажиллагааг бууруулдаг. Нойр алдалт нь танин мэдэхүй, гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой тархины бүс болох урд тархины бор гадаргуу дахь глюкозын солилцооны алдагдалтай холбоотой байдаг. Зан үйлийн судалгаагаар оролцогчид нойр дутагдсан үедээ мөрийтэй тоглоомын даалгавар дээр шийдвэр гаргалт муудаж, зүй тогтлыг таних чадвар нь илэрхий буурч байсан байна. Амьтан дээр хийсэн судалгаагаар, нойрсох үед сэрүүн байдалтай харьцуулахад Альцгеймерын өвчний биомаркерууд болох амилоид-бета уургийг хурдацтай зайлуулдаг нь тогтоогтсон ба энэ процессыг тархинаас бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг зайлуулах нойр-хамааралт глимфатик цэвэрлэгээ гэж нэрлэдэг.Хангалтгүй нойр нь бие махбодын эрүүл мэндэд мөн сөргөөр нөлөөлдөг. Эпидемиологийн судалгаагаар 6 ба түүнээс бага цаг унтдаг хүмүүсийн дунд артерийн гипертензийн эрсдэл ойролцоогоор 2 дахин, зөвлөмжит хугацаанаас бага унтдаг хүмүүсийн дунд чихрийн шижингийн эрсдэл 1.95 дахин нэмэгддэг болохыг тогтоожээ. Мөн эпидемиологийн судалгаагаар хангалтгүй нойр (7 цагаас бага) нь таргалах магадлалыг 6%-иар нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Харамсалтай нь хангалтгүй нойр (6 цагаас бага) нь ахмад настнуудын дунд бүх шалтгаант нас баралтын эрсдлийг 2.4 дахин нэмэгдүүлдэг байна.Гүйцэтгэлийн хувьд, нойрны дутагдалтай өвчтөнүүдийн ой санамж, суралцах гүйцэтгэл нь хэвийн нойртой хүмүүстэй харьцуулахад 20% орчим буурдаг. Түүнчлэн, ажлын орчинд нойрны асуудалтай ажилтнуудын бүтээмж алдагдсаны улмаас жилд дунджаар 11 ажлын өдөр алддаг гэсэн тооцоо байдаг. Хангалтгүй нойр нь бие махбодийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж, сагсан бөмбөг, теннис, гүйлт, хүндийн өргөлт зэрэг спортод амжилт гаргах чадварыг бууруулдаг байна.Нойрны эрүүл ахуйг сайжруулах аргуудНойрны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг орчны хүчин зүйлс, зан үйлийг багасгаж, эрүүл зөв нойрсох зан үйлд анхаарлаа хандуулж, нойрсолтын чанараа сайжруулах, хэвээр хадгалах үйл ажиллагааг "нойрны эрүүл ахуй" гэж нэрлэж ирсэн. Нойрны эрүүл ахуйн олон янзын зөвлөмж байдаг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн зөвлөмжийг Хүснэгт 2-т харууллаа.Хүснэгт 2Нойрны эрүүл ахуйн зөвлөмжХэрэглэгчийн нойр хянах төхөөрөмжСүүлийн жилүүдэд хүн амын дунд нойрыг хянах, хэмжих зэрэгт мэдэгдэхүйц ахиц гарсан. АНУ-д тухайлбал, насанд хүрэгчдийн бараг 30% нь ухаалаг утас болон бусад "ухаалаг" төхөөрөмжийг ашиглан нойроо хянадаг байна. Нойрыг хэмжих “алтан стандарт” буюу полисомнограф (ПСГ) болон худалдаанд гарсан хэрэглэгчийн нойр хэмжигч төхөөрөмжүүдийн хоорондын хамаарлыг судалсан судалгаагаар, эдгээр төхөөрөмжүүд нь нойр эхлэх, дуусах цагийг тодорхойлж, улмаар нойрны үргэлжлэх хугацааг тооцоолохдоо ПСГ-тай харьцуулахад харьцангуй нарийвчлалтай байдаг нь харагджээ. Хуруунд зүүдэг нойр хянах төхөөрөмжүүд (жишээ нь, Oura Ring) нь ПСГ-тай харьцуулахад 95%-иас дээш мэдрэг чанартай, бугуйнд зүүдэг төхөөрөмжүүд ПСГ-тай харьцуулахад 93%-иас дээш мэдрэг чанартай байсан байна. Харин нойрны үе шат, нойрноос сэрэх зэргийг үнэлэхдээ ихэвчлэн төхөөрөмжөөсөө хамаарч өөр өөр байдаг. Зарим өвчтөнд эсрэгээрээ, ухаалаг төхөөрөмжөөр нойроо хянах нь сэтгэл түгшилд хүргэх ба ийм үед эмч нар өвчтөнүүддээ түр завсарлахыг зөвлөх хэрэгтэй.Уг зөвлөмжүүдийн хязгаарлагдмал талуудНойрны эрүүл ахуйн ерөнхий зөвлөмжүүд нь хүн амын олонх эсвэл нойрны хөнгөн хэлбэрийн асуудалтай (жишээ нь, сард хэд хэдэн шөнө унтаж чадахгүй байх) хүмүүст тустай байх ба харин нойрны архаг асуудалтай хүмүүст дээрхи зөвлөмжийг дангаар ашиглахад төдийлөн үр дүнд хүрэхгүй байх боломжтой. Нойр, түүнтэй холбоотой 90 гаруй төрлийн нойрны эмгэг байдаг. Тиймээс нойрны архаг асуудалтай хүмүүст оношийг зөв тавихгүй байснаас үүдэн ерөнхий зөвлөмжүүд үр дүнд хүрдэггүй.Эх сурвалж: NEJM Evidince 2024;3(8)

Дэлгэрэнгүй
Түгээмэл
Асуулт хариулт